БШУ-ы сайд нэрэмжит шагналаа 33 дугаар сургуулийн сурагч Т.Эрдэмд гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-12-31 10:10:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Галын аюулаас эрдэнэт хүний амийг аварсан Т.Эрдэм хүүг Боловсрол, шинжлэх ухааны яаманд урьж сайдын нэрэмжит шагнал, нэг сая төгрөгөөр урамшууллаа.


2021 оны 10 дугаар сард тэрээр галын аюулаас эрдэнэт хүний амийг аварсан тухай мэдээлэл онцгой байдлын албаны вэбсайтад гарсан. Энэ мэдээллийн мөрөөр нягтлахад хүнлэг энэрэнгүй байж, эр зориг гаргасан хүү 33 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Т.Эрдэм болохыг мэдсэн юм.

 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тухайн үед хүүг нэрэмжит шагналаараа шагнах тухай цахим орчинд мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр Т.Эрдэм хүүг ээжийнх нь хамт Боловсрол, шинжлэх ухааны яаманд урьж сайдын нэрэмжит шагнал, нэг сая төгрөгөөр урамшуулав.

Түүний ээж Төгсжаргал хүүгээ онц сур гэж шахаж шаардахаас илүү хүнлэг, тусч, бие бялдрын хөгжил сайтай хүн болоосой гэж хүсдэг болохоо ярьж байлаа. Хүү нь эмээгийнхээ гар дээр өссөн учир уян зөөлөн сэтгэлтэй гэдгийг ч дурдсан юм гэж БШУЯ-наас мэдээлэв


Холбоотой мэдээ