Футзаалны шигшээ багийн тоглогчид дасгалжуулагчийн сертификат авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтад 2021 оны 8 дугаар сарын 2-13-нд хамрагдсан футзаалны шигшээ багийн тоглогчид он солигдохын өмнөх өдөр сертификатаа гардан авлаа.
Шигшээ багийн тоглогчдын
мэдлэгийг нэмэгдүүлж, цаашдаа ирээдүйн залуу дасгалжуулагчдыг бэлтгэх, МХБХ-ны
зэрэглэлтэй дасгалжуулагчдын тоог нэмэгдүүлэх зорилготой зохиогдсон уг
сургалтад 16 тоглогч хамрагдсан юм.
Сургалтыг Азийн
Хөлбөмбөгийн Холбооны футзаалны 2 дугаар зэрэглэлийн дасгалжуулагчид болох
С.Эрдэнэ-Очир, П.Алтантулга нар удирдан явуулсан.
Хүндэтгэх шалтгааны улмаас футзаалны дасгалжуулагчийн 1 дүгээр зэрэглэл авсан тоглогчдоос дөрөв нь ийнхүү сертификатаа гардан авлаа.