Хөвгүүдийн 14 болон 16 хүртэлх насны футзаалны аварга шалгаруулах тэмцээн болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны 2021-2022 оны футзаалны улирлын календарийн дагуу 19 тэмцээн зохион байгуулахаар төлөвлөжээ.
Ийнхүү 2022 оны эхний
тэмцээн болох Хөвгүүдийн 14 болон 16 хүртэлх насны цомын тэмцээн даваа гаргаас
эхэллээ. Цомын тэмцээний 14 хүртэлх насны тоглолтууд Улаанбаатар их
сургуулийн зааланд явагдаж байгаа бол 16 хүртэлх насны тоглолтууд МХБХ-ны
Футзаалны ордонд болж байна.
МХБХ-ны хөвгүүдийн цомын тэмцээний 14 хүртэлх насанд 11 баг, 16 хүртэлх насанд 13 баг өрсөлдсөнөөр 1 дүгээр сарын 8 болон 11-ний өдрүүдэд аваргуудаа тодруулна.