Шинэ оны эхний өдрүүдэд зургаан хүүхэд төржээ

ОРОН НУТАГТ | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2022-01-04 15:52:01

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Шинэ оны эхний өдрүүдэд аймгийн хэмжээнд зургаан хүүхэд шинээр төржээ. Тодруулбал 2022 оны нэгдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд дөрвөн хүү, хоёр охин шинээр төрсөн байна.

Эдгээрийн тав нь АНЭ-ийн төрөх тасагт, нэг нь Онгон сумын ЭМТ-д төржээ. Эх хүүхдүүдийн бие эсэн мэнд байгаа, төрөлөтийн үед ямар нэг хүндрэл гараагүй гэж эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ