Монголын шатрын холбооны Удирдах зөвлөл 2022 оныхоо төлөвлөгөөг гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын шатрын холбоо /МШХ/-ны Удирдах зөвлөл энэ сарын 4-ний өдөр хуралдаж тодорхой 5 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Тухайлбал, 2022 оны календарьчилсан төлөвлөгөөг баталсан байна. Түүнчлэн МШХ-ны татварыг 2022 онд авахгүй байхаар шийдвэрлэв. Харин Улсын шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулахдаа тэмцээн хийж тодруулахаар боллоо.
МШХ-ноос Спортын сэтгүүлчдийн холбоотой хамтарч ажиллахаар шийдвэрлэжээ. Мөн МШХ-ны
дэргэдэх зөвлөлүүдийг батлав.
МШХ-ноос 2022 онд зохион байгуулах тэмцээний хуваарийг гаргажээ.