Нийслэлийн хороодод 4000 гаруй албан хаагч агаарын бохирдлын эсрэг хяналт тавьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2022-01-07 13:59:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Мэргэжлийн хяналтын болон цагдаагийн байгууллага, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагчдаас бүрдсэн 4000 гаруй албан хаагч өнөөдрөөс /01.07/ эхлэн 6 дүүргийн 99 хороонд хяналт тавин ажиллаж байна.


Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэлийн хэмжээнд агаар бохирдуулагч эх үүсвэрүүд, түлшний чанар болон хүрэлцээ зэрэгт тогтмол хяналт тавьж ажилладаг.


Энэхүү хяналтын ажлын хүрээнд өнөөдрөөс /2022.01.07/ эхлэн уг хяналтыг эрчимжүүлэх зорилгоор "Агаарын бохирдлын эсрэг аян"-г зарлан урьдчилан сэргийлэх хяналтыг өргөжүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эдгээр албан хаагчид сайжруулсан түлшний түүхий эдээс хэрэглэгч хүртлэх бүх шатанд байнгын 24 цагийн хяналт тавин ажиллах юм байна.






Холбоотой мэдээ