ОБЕГ: Өнгөрсөн долоо хоногт 31 хүний амийг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-28 11:19:42

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 18 аймгийн 35 суманд аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлага бүртгэгдсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.


Тус дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 31 иргэний амийг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. 


Мөн нийт дуудлагын 53 нь обьектын гал түймэр, ой хээрийн гал түймэр зургаа, газар хөдлөлт нэг, хүчтэй салхи шуурга найм, үер нэг, хүний үйл ажиллагаатай холбоотой 16 ослын дуудлага гарчээ. 

Холбоотой мэдээ