Завханы музейд 18-р зууны хүрэл тогоо хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-07-19 02:34:00

Завханы музейд ховор нандин үзмэрүүд хадгалагдаж байна.

Музейн угсаатны зүйн танхимын үзмэрт байрлах Лянганы багаж л гэхэд монгол дарханы аргаар бүтээсэн ган сийлбэрт багаж ба үүнийг шашны зан үйлд хэрэглэдэг байж. Эдгээр Лянганы багажыг Гүрбадам хэмээх дархан XIX зууны үед бүтээжээ. 1820 онд бүтээсэн 250-300 л багтаамжтай хүрэл тогоо нь ХYII-XYIII зууны бүтээл юм. Уг тогоо нь Монгол улсын хэмжээнд цөөн байдаг том тогоонуудын нэг юм. Анх энэ тогоог Завхан аймгийн Яруу сумын нутгийн нэгэн ойгоос олжээ. Шашны томоохон хүрээнд лам нарын Манж цавыг хийж, бэлтгэж байсан бөгөөд 250-300 литрийн багтаамжтай, эргэн тойрондоо найман тахилтай, хуучин Монгол бичгээр “Төр Гэрэлтийн 10 дугаар онд Эрдэнэцогт хөвгүүн Гүржийн хамт бүтээвээ” гэж бичсэн өлзий хээтэй хүрэл цутгамал тогоо юм. Энэ тогоонд хожим Хатанбаатар Магсаржав Улиастайд цэргүүдийн хамт хооллож байсан түүхтэй.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ