ОХУ-тай хэлэлцээ хийхийн өмнө АНУ холбоотнуудтайгаа зөвлөлдөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-01-08 11:09:35

ВАШИНГТОН. /RT/. АНУ-ын засаг захиргаа ОХУ-тай хийх зөвлөлдөх уулзалтын үеэр аюулгүй байдлын олон асуудлыг хэлэлцэх бөгөөд ирэх долоо хоногт Европт хийх яриа хэлэлцээний өмнө холбоотнууд, түншүүдтэйгээ нягт холбоотой байгаа гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Карин Жан-Пьер мэдээлсэн байна.


"Бид асуудлыг бүхэлд нь хэлэлцэнэ гэж бодож байна. Ирэх долоо хоногт (ОХУ болон АНУ, НАТО, ЕАБХАБ-ын хооронд) эхлэх гурван удаагийн дипломат яриа хэлэлцээний өмнө бид холбоотон, түншүүдтэйгээ нягт уялдаа холбоотой байгаа" гэж тэрбээр хэлжээ.


ХАБГБ-ын энхийг сахиулах хамтын хүчнийг Казахстанд оруулснаар Оросын нөлөө нэмэгдэхэд хүргэнэ гэж АНУ санаа зовж байгаа эсэхийг тодруулахыг хүсэхэд Жан-Пьер Европт хийх хэлэлцээ "өргөн хүрээний асуудлыг хамарна" гэж давтан хэлсэн байна.


Аюулгүй байдлын баталгааны асуудлаарх ОХУ, АНУ хоорондын хэлэлцээ нэгдүгээр сарын 10-нд Женев хотноо болно. Үүнээс гадна, Орос-НАТО-гийн Зөвлөлийн хурал нэгдүгээр сарын 12-нд, ОХУ болон ЕАБХАБ-ын төлөөлөгчдийн хэлэлцээ нэгдүгээр сарын 13-нд болно.


Холбоотой мэдээ