Аймгийн Онцгой комисс 2021 оны ажлаа тайлагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-01-10 16:05:07
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс 2021 онд 22 удаа хуралдаж, Онцгой комиссын даргын тушаал 28, Онцгой комиссын хурлын тэмдэглэл 22, аймгийн Засаг даргын захирамж 46, Засаг даргын албан даалгавар 2, Онцгой комиссоос 1611 албан бичиг гаргаж, хэрэгжилтийг аймаг, сумын хэмжээнд хангуулан ажиллажээ.
Онцгой комиссын даргын тушаалаар 19 сумын хэмжээнд "Ковид-19" цар тахлын халдварын аюулаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авч Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 5 удаа 63 хоног, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт 4 удаа 302 хоног тус тус шилжин ажилласан байна.
Архангай аймагт коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд Шуурхай штаб, авто замын хөдөлгөөнийг хязгаарлах байнгын хяналтын 72, хөдөлгөөнт хяналтын 37 пост гарган ОБГ, ЭМГ, ЦГ, МХГ, Тагнуулын хэлтэс болон сум, орон нутгийн нийт давхардсан тоогоор 13.000 гаруй төрийн алба хаагч, 2000 гаруй техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэжээ.
2021 онд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төсөвлөсөн зардал:
-Гамшгаас хамгаалах зардал - 726.0 сая төгрөг
-Аймгийн Засаг даргын нөөц сан - 482.0 сая төг
-Гамшгаас хамгаалах багаж тоног төхөөрөмж - 300.0 сая төг
-Ковид-19-тэй холбоотой эрүүл мэндийн байгууллагын тоног төхөөрөмж авах зардал - 184.0 сая төг
-Сумдад Гамшгаас хамгаалах зардал - 200.0 сая төг
2021 онд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд гарсан зардал:
Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс -117.4 сая төг
-Гамшгаас хамгаалах арга хэмжээ - 683.5 сая төг
-Хөтөлбөр арга хэмжээ - 162.6 сая төг
-Засгийн газрын тогтоол - 50.0 сая төг
-Хандив тусламж – 59.0 сая төг
Нийт – 1 тэрбум 72.5 сая төгрөг байна.
2021 оны 12 дугаар сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт 123 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсоноос объектын гал түймэр-44, хээрийн түймэр-2, хүчтэй салхи шуурга-6, газар хөдлөлт-7, эрэн хайх, аврах ажиллагаа-8, гол, нуурын усанд унаж осолдсон-7, зам тээврийн ослын дуудлага-4, үер, усны дуудлага-34, малын гоц халдварт өвчин-10, хүний гоц халдварт /Ковид-19/ өвчин-19 суманд тус тус гарсан байна.
Холбоотой мэдээ