Хилчдийн гар бөмбөгийн лигийн тэмцээн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-01-13 13:45:34

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь хилийн 0165 дугаар ангийн “Волейбол-2022” лигийн тэмцээн болж байна.

“Эрүүл чийрэг хилчин хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулж буй тус тэмцээний нээлтийг хичээлийн жилийн нээлттэй хамт зохион байгуулав.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Х.Хайнар, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Д.Майра, ахмад хилчин, бэлтгэл дэд хурандаа Т.Тимур, уулын спортын мастер Н.Сауле болон ангийн бие бүрэлдэхүүн оролцлоо.

“Волейболын лиг-2022” тэмцээнд 6 нөхөрлөлийн 24 баг оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. 



Холбоотой мэдээ