О.Батбаяр: Хоёрдугаар сарын эхээр омикрон хувилбарын тархалт буурах таамаглалтай байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
oyundelger@montsame.gov.mn
2022-01-14 11:53:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Омикрон хувилбарын тархалтын оргил үе Цагаан сарын баярын өдрүүдээр давхцахаар байгаа тухай судалгаа гарч байсан. Тиймээс ЭМЯ-наас Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх саналыг УОК-т хүргүүлэх эсэх талаар өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид сонирхсон юм. 


ЭМ-ийн сайдын зөвлөх О.Батбаяр асуултад хариулахдаа, “Гэр бүлээс гадуур золголт хийхгүй байхыг уриалж байна. Энэ нь хувь хүний ухамсар, хариуцлагатай холбоотой”-г тодотголоо.


Түүнчлэн омикрон хувилбарын давалгаа улс орнуудад халдварлах чадвар эрс нэмэгдэн сар орчим үргэлжлээд дуусаж байгаа. Манай улсын хувьд 2-р сарын эхээр омикрон хувилбарын тархалт буурах болов уу гэсэн таамаглалтай байна. Манай улсын хувьд үндэсний Цагаан сарын баяраар гэр бүлийн хүрээнд золгож, бусад тохиолдолд цахим золголт хийхийг зөвлөв. 

Холбоотой мэдээ