Байгаль орчны эсрэг үйлдлийн мэдээллийг 88530101 утсаар авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-07-19 17:35:01

Өмнөговь аймгийн хэмжээнд хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааг таслан зогсоохын тулд иргэдийн мэдээллийг чанд нууцлахаа аймгийн БОАЖГ-аас мэдэгдлээ.

Байгаль орчины эсрэг үйлдлийн талаарх бүх мэдээллийг 88530101 утсанд авч байгаа юм байна. Мөн мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагатай хамтран шуурхай арга хэмжээ авах учраас иргэдийг мэдээллээ үнэн зөв өгөхийг зөвлөж байгаа юм. Байгал орчины зөрчлийг илрүүлэхэд тусласан иргэдэд нөхөн төлбөрийн 15 хувиар нь урамшуулах тогтолцоо байдаг байна. 

Дээрх дугаарт мэдээлэл өгсөн тохиолдолд мэдээлэл өгсөн иргэний нэр чанд нууцлагдах юм. Харин өөр байгууллагат мэдээлэл өгч хандсан иргэдийн нууцлал задарсан тохиолдол гараад байгааг аймгийн БОАЖГ-аас анхаарууллаа.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ