Сэкиваке Митакэүми 7 даваатайгаар башёг ганцаараа тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-15 17:03:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотноо Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн 7 дахь өдрийн барилдаанд 73 дахь их аварга /Ёкозүна/ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Эндо/М-3/-той учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар 6 даваа, 1 унаатай болов.


Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/, Сэкиваке Митакэүмитэй барилдаж түүнд ёрикири мэхээр ойчиж 2 унаатай болсон бол, Митакэүми ганцаараа 7 даваатай башёг тэргүүлж эхэллээ.  


Энэ өдрийн барилдаанд Ичиножёо А.Ичинноров /М-2/, Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-1/-тэй барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар  4 даваа, 3 унаатай болсон бол Кирибаяама 1 даваатай башёг үргэлжлүүлж байна.


Хокүтофүжи /М-4/, Ура /М-2/-тай учраа таарч түүнд ошидаши мэхээр унаснаар 4 унаатай болсон бол, Ура 3 даваатай явна.


Энэ өдөр Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/, Такарафүжи /М-5/-тэй хүч үзэж түүнд хикиотоши мэхээр унаж, 3 даваа, 4 унаатай боллоо.


Хошёорюү С.Бямбасүрэн /М-6/ энэ өдөр Чиёонокүни /М-9/-тэй барилдан түүнийг шитатэнагe мэхээр давснаар  4 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.


Озэки Шодай, Окиноүми /М-4/-тэй хүч үзэж түүнд ёрикири мэхээр унаснаар 4 унаатай боллоо.

Холбоотой мэдээ