Их аварга Тэрүнофүжи 7 даваатай Сэкиваке Митакэүмиг нэхэж явна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-16 17:07:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 73 дахь Их аварга /Ёкозүна/ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Токио хотноо үргэлжилж байгаа Хацү башёгийн 8 дахь өдрийн барилдаанд Окиноүми /М-4/-той учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяснаар 7 даваатай болов.

 

Энэ өдрийн барилдаанд Озэки Шодай, Эндо /М-3/-той барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 4  даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж явна.

 

Хацү башёг нэг ч унаагүй тэргүүлж яваа Сэкиваке Митакэүми, 8 дахь өдрийн барилдаанд Комүсүби Дайэйшёотой хүч үзэж түүнийг ошидаши мэхээр хаяж гачигоши /50 хувийн амжилт/ хийж 8 даваатай энэ башёг тэргүүлсээр байна.

 

Ичиножёо А.Ичинноров /М-2/, Вакатакакаге /М-1/-тэй барилдаж түүнд цүкиотоши мэхээр ойчиж 4 унаа, 4 даваатай Хацү башёг үргэлжлүүлж байна.

 

Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/, Хокүтофүжи /М-4/-тэй учраа таарч барилдан түүнийг ошидаши мэхээр хаяснаар 6 даваа, 2 унаатай болов. Харин Кирибаяма Б.Лхагвасүрэн /М-1/, Комүсүби Мэйсейтэй учраа таарч түүнийг ошитаоши мэхээр хаяснаар 2 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна.

 

Энэ өдөр Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/, Тобизарюү /М-8/-тэй хүч үзэж түүнд ёрикири мэхээр унаж, 3 даваа, 5 унаатай боллоо. Харин Хошёорюү С.Бямбасүрэн /М-6/, ганцхан унаатай явсан Аби /М-6/-тэй барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар  5 даваа, 3 унаатай башёг амжилттай үргэлжлүүлж байна. 

Холбоотой мэдээ