Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 1 унаатай Митакэүмиг нэхэж явна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-17 17:53:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 73 дахь Их аварга /Ёкозүна/ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Токио хотноо үргэлжилж байгаа Хацү башёгийн 9 дэх өдрийн барилдаанд Хокүтофүжи /М-4/-тэй учраа таарч барилдан түүнийг шитатэнагe мэхээр хаяснаар 8 даваатай болов.

 

Энэ өдрийн барилдаанд Озэки Шодай, Комүсүби Мэйсейтэй барилдаж түүнд  мэхээр унаснаар 4  даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж явна.

 

Хацү башёг нэг ч унаагүй тэргүүлж яваа Сэкиваке Митакэүми, 9 дэх өдрийн барилдаанд Окиноүми /М-4/-той хүч үзэж түүнийг ёрикири мэхээр хаяж, 9 даваатай энэ башёг тэргүүлсээр байна.

 

Ичиножёо А.Ичинноров /М-2/, Ура /М-2/-тай барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяж 5 даваа, 4 унаатай Хацү башёг үргэлжлүүлж байна.

 

Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/, Вакатакакаге /М-1/-тэй учраа таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаснаар 6 даваа, 3 унаатай болов. Харин Кирибаяма Б.Лхагвасүрэн /М-1/, Комүсүби Дайэйшёотой учраа таарч түүнийг ёрикири мэхээр хаяснаар 3 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна.

 

Энэ өдөр Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/, Шиманоүми/М-9/-тэй хүч үзэж түүнийг катасүхаши мэхээр хаяж 4 даваа, 5 унаатай боллоо. Харин Хошёорюү С.Бямбасүрэн /М-6/, Эндо /М-3/-той барилдан түүнийг ошидаши мэхээр давснаар  6 даваа, 3 унаатай башёг амжилттай үргэлжлүүлж байна. 

Холбоотой мэдээ