Цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн тоо 56 мянгаар цөөрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-01-17 15:55:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2021-2022 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 75.5 мянган хүүхэд шинээр элсэн орсны 88.5 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан байна.


Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилийн эхний байдлаар 1453 цэцэрлэг, 848 ерөнхий боловсролын сургууль, 76 техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, 88 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байна.

2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 712.4 мянга, техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад 42.6 мянга, их, дээд сургууль, коллежид 149.0 мянган хүүхэд, залуучууд суралцаж байна.

Сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан хүүхдийн тоо 191.0 мянга болж өмнөх оныхоос 56.0 мянгаар цөөрсөн нь “Ковид-19 цар тахлын улмаас 4-5 настай хүүхдийг үндсэн сургалтад хамруулж, 3 настай хүүхдийн хөгжлийг гэр бүлд түшиглэн зайны хэлбэрээр дэмжин ажиллаж байгаатай холбоотой. 

Холбоотой мэдээ