Цанын тамирчид олимпын эрхээ баталгаажуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-18 12:55:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын цанын холбоо /FIS/-ноос олимпын эрх олгох тэмцээний дүнг нэгтгэж, тамирчдын чансааг эцэслэн гаргаснаар Монгол Улсаас гүйлтийн цанын төрөлд нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин олимпын наадамд оролцох боломжтой болсон гэж МҮОХ-ноос мэдээллээ.


Олон улсын цанын холбооны олимпын эрх олгох цуврал тэмцээнд ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар амжилттай оролцож, олимпын эрхийн болзлыг хангасан бөгөөд Монголын талаас нэгдүгээр сарын 24-ний дотор тамирчдын нэрийн мэдүүлгээ зохион байгуулах хороонд илгээх юм.




Монголын цанын шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Ачбадрах 4 жилийн өмнө БНСУ-д болсон “Пёнчан-2018” өвлийн олимпын XXIII наадамд өрсөлдөж байсан туршлагатай.


Харин тэшүүр, биатлоны олон улсын холбооноос олимпын эрхийн хуваарилалт хийсний дараа нэгдүгээр сарын 21-нд нэмэлтээр эрх авсан тамирчдыг албан ёсоор зарлах аж. Тус хоёр төрөлд өрсөлдсөн манай тамирчид одоогоор нөөц тамирчны жагсаалтад бүртгэгдээд байгаа юм.

Холбоотой мэдээ