ӨНӨӨДӨР: “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнг нээнэ

Монголын мэдээ | НИЙГЭМ
ariunbold@montsame.mn
2022-01-19 07:21:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 19-нд болох үйл явдлын тойм:

11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд иргэд “Тэмүүлэнд амьдрал бэлэглэцгээе” хандивын аяны талаар мэдээлнэ.

11.00 цагт “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнгийн нээлт Богд хааны ордон музейд болно. 

12.00 цагт МУИС-ийн хичээлийн II байранд ТЦА-наас “Зөвийг хэвшүүлье” уриалгын хүрээнд явган зорчигчийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “ГЭРЛЭЭР АНХААРУУЛЪЯ” аян өрнүүлнэ. Утас:89114447, 91050555

Холбоотой мэдээ