НӨАТ-ын буцаан олголтоор 6 төрлийн татвар төлөх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-01-19 15:36:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгож байна. Өнгөрсөн оны сүүлийн улирлынхыг хуулийн дагуу энэ сарын 20-ны дотор олгох юм. Ингэхдээ буцаан олголтоос татвараа төлөх боломжтойг Татварын ерөнхий газраас мэдээллээ. Үүнд:

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар,
  • Галт зэвсгийн албан татвар,
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар,
  • Газрын төлбөр,
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар,
  • Малын тоо, толгойн албан татвар тус тус орж байна.

Иргэд НӨАТ-ын IV улирлын урамшууллын буцаан олголтоороо албан татвараа шимтгэлгүй, зөрүүгүй, хурдан шуурхай төлөх боломжтой бөгөөд хүсэлтийг энэ сарын 24-ний хугацаанд ebarimt системээр хүлээн авч байна.

Холбоотой мэдээ