Сүүлийн 24 цагт 146 хүн халдвар авсан нь батлагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-01-20 11:08:00
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт сүүлийн 24 цагт түргэвчилсэн болон PCR-ын 383 шинжилгээ хийхэд шинээр 146 тохиолдол батлагдаж, нийт батлагдсан тохиолдлын тоо 12701 боллоо. 

Сум өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 17.00 цаг хүртэл коронавирусний халдварын эсрэг дархлаажуулалтын 3 болон 4-р тунгийн вакцин хийж байна.

Өнгөрсөн 24 цагт вакцины 3-р тунд 133 иргэн, 4-р тунд 300 иргэн хамрагджээ. Коронавирусний халдвар авсан 1285 иргэн гэрээр, 410 иргэн хэвтэн эмчлүүлж байна. 

Холбоотой мэдээ