Хаити улсын Ерөнхийлөгчийг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдийн нэгийг АНУ-д шилжүүлэн өгчээ

ДЭЛХИЙД | Улс төр
Jargal.d@montsame.mn
2022-01-20 12:33:08

САНТА-ДОМИНГО. /RT/. Бүгд Найрамдах Доминикан Улсын эрх баригчид Хаити улсын Ерөнхийлөгч Жовенель Моизын амь насанд халдах ажиллагааг зохион байгуулсан хэрэгт сэжиглэгдэж буй Родолфе Жаар гэгч этгээдийг лхагва гарагт АНУ-д шилжүүлэн өгсөн тухай “Listín Diario” сонин мэдээлжээ.


Сэжигтнийг хэргийн өөр нэг сэжигтэн болох Колумбын иргэн Марио Антонио Паласиос түүний эсрэг мэдүүлэг өгсний дараа нэгдүгээр сарын 8-нд Доминиканд баривчилжээ. Колумбын иргэнийг 2021 оны 10 дугаар сард баривчилсан байна. 


Хаити улсын Ерөнхийлөгч Жовенель Моиз өнгөрсөн оны долоодугаар сард нийслэл хот дахь ордондоо халдлагад өртөж амиа алдсан юм. Халдлагыг зохион байгуулсан гэмт бүлэглэлд Колумбын 26 иргэн байсан бөгөөд заримыг нь хэдийнээ баривчилсан гэж тус улсын эрх баригчид хожим нь мэдэгдсэн байна. Уг хэрэгт холбогдуулан нийт 40 гаруй хүнийг баривчилжээ.


Холбоотой мэдээ