Чехэд зориуд халдвар авсан дуучин нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2022-01-20 13:56:12

ПРАГА. /TASS/. Чехийн “Asonance” хамтлагийн гишүүн, ардын дуучин Хана Хорка зориуд коронавирусний халдвар авч, улмаар нас барсан тухай Чехийн радио мэдээлэв.


Тэрбээр гадаадад аялахаар төлөвлөж байжээ. Олон улс оронд вакцин хийлгээгүй хүмүүст хязгаарлалт тогтоосон учир өвчлөөд эдгэрсэн гэрчилгээ авахын тулд зориуд халдвар авсан байна. 57 настай байсан дуучин вакцин хийлгэхээс эрс татгалздаг байжээ.


Дуучин эмэгтэйг нас барсанд түүний хүү вакцины талаар хуурамч мэдээлэл тарааж буй вакциныг эсэргүүцэгчдийг буруутгажээ. Чухам тэд л ээжийнх нь цаг бус үхэлд хариуцлага хүлээх ёстой гэж тэрбээр мэдэгдсэн байна. 


Холбоотой мэдээ