Тэрүнофүжи, Митакэүми, Аби нар адил 10 даваатай болов

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2022-01-20 17:15:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 73 дахь Их аварга /Ёкозүна/ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Токио хотноо үргэлжилж байгаа Хацү башёгийн 12 дахь өдрийн барилдаанд Комүсүби Мэйсейтэй учраа таарч барилдан түүнд катасүкаши мэхээр унаснаар  10 даваа, 2 унаатай болов.


Ийнхүү Хацү башёгийн 12 дахь өдөр 3 сумоч 10 даваатай башёг тэргүүлж эхэлснээр сүүлийн 3 өдрийн барилдаан дуустал энэ башёг тун өрсөлдөөнтэй, сонирхолтой болгож байна.


Энэ өдрийн барилдаанд Озэки Шодай, Хокүтофүжи /М-4/-тэй барилдаж түүнд ёрикири мэхээр уналаа.


Хацү башёг тэргүүлэгчдийн нэг Сэкиваке Митакэүми, Оношо /М-5/-той таарч барилдан түүнд хикиотоши мэхээр унаснаар 2 унаатай болсон бол Оношо 8 даваатай байна.


Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/, энэ өдөр Хошёорюү С.Бямбасүрэн/М-6/-тэй учраа тааран барилдаж түүнд ошидаши мэхээр ойчиж 7 даваа,  5 унаатай болов. Харин С.Бямбасүрэн 8 давж 50 хувийн амжилтаа хийлээ.


Кирибаяма Б.Лхагвасүрэн /М-1/, Эндо /М-3/-той учраа тааран барилдаж түүнд уватэнагe мэхээр ойчиж, тэд адил 5 даваа, 7 унаатай болов. 


Харин 11 дэх өдрийн барилдаанд Ичиножёо А.Ичинноров /М-2/, Такарафүжи /М-7/-тэй таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяж 6  даваа,  6 унаатай болов.


Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/, Комүсүби Дайэйшотой хүчээ сорьж түүнд ошидаши мэхээр ойчиж, тэд адил 4 даваа, 8 унаатай боллоо.

Аби /М-6/, Сэкиваке Таканошотой таарч түүнийг хаяснаар 10 даваатай башёг үргэлжлүүлж байна.

Холбоотой мэдээ