Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж шуурна

ОРОН НУТАГТ | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2022-01-20 14:24:10

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээнээс үзэхэд энэ сарын 21, 22-ны өдөр ихэнх нутгаар цас орж, явган шуурга шуурна. Мөн энэ сарын 23-ны өдрөөс нийт нутгаар бага зэрэг хүйтрэх тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.  

Салхи энэ сарын 21-нд Алтайн салбар уулсаар секундэд 10-12 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас секундэд 4-9 метр байх төлөвтэй. 

Агаарын температурын хувьд их нууруудын хотгороор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна гэж тус аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. 

Холбоотой мэдээ