"Хасу-Мандал", "Мандал Даатгал", "УИД"-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-01-21 18:20:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 35 ХК-ийн 1 сая ширхэг хувьцааг 357,336,834.54 төгрөгөөр арилжив. Үүнээс 18 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Хасу-Мандал" (HSR+9.80%), "Мандал Даатгал" (MNDL+8.37%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+7.21%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр байв. Харин "Хэрлэн Хивс" (HRL-15.00%), "Ард Даатгал" (AIC-5.92%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD-3.46%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 21,886 ширхэг нэгж эрхийг 16.3 сая төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 0.31 хувиар өсөж 41913.49 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,774,702,617,833.00 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ