Гол, мөрөн, нуурын мөсний зузаан 15-75 см нимгэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өчигдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Түүнчлэн ихэнх гол, мөрөн, нуурын мөсний
зузаан өмнөх оны мөн үеийнхээс 15-75 см нимгэн, мөсний даац хүн, мал, машин
тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам
товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон
анхааруулж байна.
Мөн он гарсаар мөс цөмөрсөн 4 удаагийн
дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, иргэдийн аюулгүй
байдлыг ханган ажиллалаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.