Тэрүнофүжи Миткэүмиг маргааш 2 давж байж түрүүлэх болзолтой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-22 17:10:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 73 дахь Их аварга /Ёкозүна/ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Токио хотноо үргэлжилж байгаа Хацү башёгийн 14 дахь өдрийн барилдаанд Аби /М-6/-тэй учраа таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаснаар 3 унаа, 11 даваатай болж маргааш Митакэүмиг 2 давах шаардлагатай боллоо.

 

Энэ өдрийн барилдаанд Озэки Шодай, Хошёорюү С.Бямбасүрэн/М-6/-тэй барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар   5 даваа,  9 унаатай байгаа бол Хошёорюү 10 даваа. 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.


Сэкивакe Митакэүми,Cэкивакe Таканошотой хүч үзэж түүнийг окүридаши мэхээр давж 12 даваа, 2 унаатай боллоо.

 

Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/, Ура /М-14/-тай учраа таарч барилдан түүнийг ошидаши мэхээр хаяж 8 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна.


Ичиножёо /М-2/, Эндо/М-3/-той барилдаж түүнд ёрикири мэхээр ойчиж даваа, унаа адил 7 болоод байна.


Чиёошома /М-5/ энэ өдөр Цүрүгишо/М-16/-д ёрикири мэхээр ойчиж 4 даваа, 10 унаатай болов.


Энэ өдөр Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-1/, Хокүтофүжи /М-4/-д унаснаар 5 даваа, 9 унаатай башёг үргэлжлүүлж явна.


Холбоотой мэдээ