Буркина-Фасогийн Ерөнхийлөгчийг бослого гаргасан цэргүүд баривчилжээ

ДЭЛХИЙД | Улс төр
Jargal.d@montsame.mn
2022-01-24 16:56:47

ПРЕТОРИ. /TASS/. Буркино-Фасо улсын Ерөнхийлөгч Рок Марк Кристиан Каборе цэргийнхэнд баривчлагдан, армийн нэг баазад хоригдож байгаа тухай "Reuters" агентлаг аюулгүй байдлын албан дахь хоёр эх сурвалж болон тус улсын нэг дипломатчаас эш татан мэдээлжээ.


Ням гарагт тус улсын армийн хэд хэдэн баазад цэргүүд бослого гаргасан байна.


Ерөнхийлөгч Каборе баривчлагдсан болохыг олон эх сурвалж нотолж байна гэж Буркино-Фасогийн нийслэл Уагадугу хот дахь “Radio France internationale” радиогийн сэтгүүлч мэдээлжээ. Тус радиогоор мэдээлснээр, босогчид Каборег төрийн тэргүүний албан тушаалаас огцрохыг шаардаж байгаа аж. 


Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, эрх баригчид босогчдын удирдагчидтай шөнийн турш хэлэлцээ хийсэн боловч үр дүнгүй дууссан байна. 




Холбоотой мэдээ