Мөсөн шагайн харвааны улсын мэргэн цолтон хоёроор нэмэгдэв

ОРОН НУТАГТ | Архангай
gereltod@montsame.mn
2022-01-24 22:57:30

Архангай /МОНЦАМЭ/. Мөсний шагайн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-24-нд Улаанбаатар хотод Туул гол дээр болсон. Өнөөдөр Талын харвааны шилдгүүд тодорчээ. 

Талын харвааны шигшээ тэмцээнд 30 багийн тамирчин өрсөлдлөө.

Талын харвааны төрөлд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Шавь дэвжээний залуу харваач Өлзийхутагийн Пүрэвдорж, Бүрэнбаатар ах дүү хоёр 68 оноогоор 1-р байр эзэлж, Улсын мэргэн цолны болзол хангасан байна. 

2-р байрыг Улаанбаатар хотын залуу харваач М.Булгантамир, З.Энхбилэг 59 оноогоор, 

3-р байрыг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хүнүй дэвжээний харваач Улсын хошой мэргэн Б.Лхагважав, залуу харваач А.Бэхтөр 58 оноогоор, 

4-р байрыг Улаанбаатар хотын харваач Б.Цогбадрах, Б.Гантулга 55 оноогоор,

5-р байрыг Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо дэвжээний харваач С.Отгон-Эрдэнэ, Д.Бат-Эрдэнэ 55 оноогоор тус тус эзэлжээ. 

Эрдэнэмандал сумын Мөсөн шагайн холбоо нь 2000 оноос эхлэн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа ба одоогоор 3 дэвжээтэй, 100 гаруй харваач, 20 гаруй сурагчид өв соёлоо уламжлуулан ажиллаж байна. 

Байгуулагдсанаасаа хойш 10 гаруй удаа Монголын Үндэсний мөсөн шагайн цом булаалдах тэмцээнд оролцож, Үүрд хадгалуулах цомыг дөрвөн удаа авч, амжилтаа бататгаж байжээ.

Холбоотой мэдээ