Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар МИАТ ТӨХК-д ажиллалаа

Монголын мэдээ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-25 14:20:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар МИАТ ТӨХК-д өнөөдөр ажиллалаа.


Энэ үеэр сайд өнгөрсөн 12 дугаар сарын 30-нд баталсан нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийг МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирт гардуулсан юм.



Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир компанийн одоогийн байдал, санхүүгийн хүндрэл, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөөний талаар танилцууллаа.


Мөн ЗТХ-ийн сайд Л.Халтар МИАТ компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт хийж буй Royal Flight компанийн В737-800 агаарын хөлгийн техник үйлчилгээний явцтай танилцаж, инженер техникийн ажилчдын ур чадвараар бахархаж байгаагаа тэмдэглээд, цаашид агаарын хөлгийн засвар үйлчилгээний олон улсын зах зээлд илүү амжилттай ажиллахыг хүсэв.


МИАТ ТӨХК-ийн АХЗҮГ нь агаарын хөлгийн техник үйлчилгээний зах зээлд 2014 оноос амжилттай нэвтэрч, одоогоор гадаадын авиа компаниудын 83 агаарын хөлөгт хүнд, хөнгөн хэлбэрийн техник үйлчилгээ хийгээд байгаа аж. 

Холбоотой мэдээ