Төсөлд хамрагдсан сурагчдын дундаж оноо 2022 оны ЭЕШ-д 550-д хүрсэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-01-26 13:04:14

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгчдийг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх “Хүүхэд бүрд тэгш боломж ЭЕШ-2022” төслийг 02-р сарын 07-ноос 05-р сарын 27-ныг дуустал 4 сарын хугацаатай хэрэгжүүлнэ.  


2022 онд аймгийн хэмжээнд ЭЕШ өгөх 950 сурагч байгаагаас Математик, Англи хэл, Нийгмийн ухаан, Физик, Хими, Биологийн хичээл дээр  840 хүүхэд бүртгүүлжээ.


Архангай аймгаас их, дээд сургуульд элсэгчдийн ЭЕШ-ын дундаж оноо ялангуяа математик, англи хэл, нийгмийн ухаан, физик, хими, биологийн хичээлийн дундаж оноо улсын дунджаас доогуур, аймгуудын дунд 13-р байраас хойш  орж байгаа нь  энэхүү төслийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатайг харуулж байгаа аж.

Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.5-д “Ерөнхий боловсролын сургалтын чанарын  үнэлгээг жил бүр хийж, боловсролын чанарт ахиц гаргах” зорилтыг дэвшүүлсэн. Зорилтын хүрээнд их дээд сургуульд элсэгчдийн ЭЕШ-ын дундаж оноог жил бүр нэмэгдүүлэхэд чиглэсэн төслийн арга хэмжээ юм.

Төсөлд хамрагдсан хүүхдүүдийн ЭЕШ-ын дундаж оноог өнгөрсөн жилийн оноотой харьцуулахад хичээл тус бүрээр 50 болон түүнээс дээш оноогоор өсгөх, улсын дунджаас доош хичээлийн оноог улсын дундаж оноонд  хүргэхэд төслийн зорилго оршино. Төсөлд хамрагдсан сурагчдын дундаж оноо 2022 оны ЭЕШ-д 550-д хүрсэн байна. Төслийн үр дүнд орон нутагт энэ чиглэлийн арга хэмжээний туршлага хуримтлагдана гэж үзэж байгаа ажээ.


Холбоотой мэдээ