Улсын аварга малчин өрх дөрөв тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-01-26 14:25:04

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр тус аймгаас бар жилийн босгон дээр Улсын аварга малчин өрх дөрөв, хошой аварга малчин өрх нэг тодорчээ.

Тодруулбал, Түвшинширээ сумын Өгөөмөр багийн малчин Жигмэдийн Хундаваа улсын хошой аварга малчин, Асгат сумын Их-Уул багийн малчин Дайрийн Буджав, Сүхбаатар сумын Ланз багийн малчин Балжиннямын Хатанбаатар, Дарьганга сумын Өрнө дэрс багийн малчин Халзангийн Сүхбаатар , Баяндэлгэр сумын Дөхөм багийн малчин Мягмарын Чулуунбат нар дээрх шагналын эзэн болжээ.

Улсын аварга малчин өрхийн шагналыг сар шинийн баярын өмнө хотонд нь гардуулах өгнө. 

Холбоотой мэдээ