МХБХ-ноос гишүүн байгууллагуудаа сурталчлах ажлыг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-26 17:46:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны Гишүүн байгууллагуудын менежментийн хэлтсээс гишүүн байгууллага, клубийн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад нь туслах, нэр хүндийг сайжруулж, хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлэхээр сурталчилгааны ажлыг эхлүүлээ.


Тодруулбал, долоо хоног бүрийн мягмар гарагт 62 мянган дагагчтай  MONGOLIAN FOOTBALL FEDERATION фэйсбүүк хуудсаар 21 гишүүн холбоо, 24 гишүүн клубийн мэдээллийг ээлжлэн хүргэх юм.


Тиймээс гишүүн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны танилцуулга, олонд таниулахыг хүссэн мэдээ мэдээллээ themff.momd2020@gmail.com хаяг руу илгээж, хамтран ажиллахыг МХБХ-ноос мэдээллээ.

Холбоотой мэдээ