Архангайд коронавирусний халдварын тархалт их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-01-27 16:35:39

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд буюу 1-р сарын 27-ны 10.00 цагийн байдлаар коронавирусний 184 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 14809 боллоо. Энэ хугацаанд 122 хүн эдгэрч, нийт 13224 хүн эдгэрээд байна. Нас баралт гараагүй байна. Гэрээр 912, тусгай эмнэлгүүдэд 530 хүн эмчлүүлж байна. 

Өнөөдрийн байдлаар коронавирусний хамгийн их тохиолдол бүртгэгдсэн сумдад Эрдэнэбулган, Цэнхэр, Хашаат, Өлзийт, Эрдэнэмандал, Өндөр-Улаан байгаа бол Хангай, Цахир суманд халдварын тохиолдол харьцангуй бага байна.

Халдварын тархалт маш өндөр улаан түвшинд байгаа учраас сар шинийн баярыг зөвхөн гэртээ тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна.

Холбоотой мэдээ