Японд коронавирусний халдварын тохиолдол өдөр бүр нэмэгдсээр байна

ДЭЛХИЙД | Эрүүл мэнд
ankhbayar.abr@yahoo.com
2022-01-28 18:12:38

ТОКИО. /Kyodo/. Японд коронавирусний халдварын тохиолдол өдөр бүр нэмэгдсээр байна.


Пүрэв гарагт Японд нийт 78931 тохиолдол шинээр батлагдсанаас нийслэл Токио хотод хамгийн олон буюу 16538 тохиолдол бүртгэгдсэн бол, Осака, Канагава, Айчи мужуудад халдварын тохиолдол 5000-аас давжээ. Ингэснээр нийт халдвар авсан тохиолдлын тоо 2.43 сая давжээ.


Японы шинжээчдийн үзэж буйгаар, ирэх долоо хоногоос эхлэн халдварын тоо илүү өсөх төлөвтэй байгаа аж. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Токио хотод бүртгэгдсэн шинэ тохиолдлуудын 99 хувийг омикрон хувилбарын халдвар эзэлж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ