Бээжингийн Олимпын хотхон албан ёсоор нээгдлээ

ДЭЛХИЙД | Спорт
khulan@montsame.gov.mn
2022-01-28 16:28:46

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Янчин дүүрэг, Хэбэй мужийн Жанчхүү хот дахь Олимпын хотхон “Бээжин-2022” наадамд оролцох тамирчид, төлөөлөгчдөд пүрэв гаргаас албан ёсоор үүд хаалга нээжээ.


Бээжингийн Олимпын хотхоныг хариуцсан үйл ажиллагааны багийн гишүүн Жан Гуаньнаны мэдээлснээр, энэхүү цогцолборт 44 улс орон, бүс нутгийн 1000 орчим тамирчин, төлөөлөгчийг хүлээн авах ажээ.


Хотхон орон байрны тав тухтай үйлчилгээнүүдээс гадна тамирчид, төлөөлөгчдийн хэрэгцээ шаардлагад нийцэх бялдаржуулах төв, энтентайнмент төв болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх байгууламжуудтай гэдгийг тэрбээр онцлон хэлжээ.


Олон улсын олимпын хорооны “Бээжин-2022” наадмын зохицуулалтын хорооны дарга Хуан Антонио Самаранч Сализакс хотхонд айлчлах үеэрээ “гайхамшигтай байгууламжууд”-ыг сайшаагаад, өндөр зэрэглэлийн, аюулгүй орчинд өрсөлдөх тамирчдыг маш азтай хэмээн тодорхойлсон байна. 




Холбоотой мэдээ