Улсын аваргуудын шагналыг гардууллаа

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2022-01-31 17:00:49

Баянхонгор /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний хүрээнд Баянхонгор аймгаас Улсын аварга малчин өрх 5, улсын аварга саальчин 1, улсын аварга тариаланч 1 тус тус тодорсон. Тэгвэл дээрх улсын аваргуудын шагналыг энэ сарын 29-ний өдөр гардууллаа.

Аварга малчдын шагналыг УИХ-ын дарга Г.Занданшатар, аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан, Монгол Улсын Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, ХХААХҮЯ-ны ТЗУГ-ын дарга Т.Гантогтох, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай нар  гардуулан өгөв.

Шагналын үйл ажиллагааг бүртгэл мэдээлэл шинжилгээний хэсэг, гадна болон дотор зохион байгуулалт зэргээр халдвар хамгааллын  дэглэм мөрдүүлэн зохион байгууллаа.

Улиран одож буй үхэр жилд Баянхонгор аймгаас 


“УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ”-ӨӨР

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Улаан-Үзүүр багийн малчин Дагвадоржийн Гансүх,

Богд сумын Алтай багийн малчин Санги-Очирын Батмөнх,

Галуут сумын Сүмбэр багийн малчин Рэнцэндаваагийн Лхагвасүрэн,

Өлзийт сумын Бийрийн уулзвар багийн малчин Мигдоржийн Амарсайхан,

Эрдэнэцогт сумын Эрхэт тамч багийн малчин Цэдэвсүрэнгийн Батсайхан


"УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН"-ААР

Эрдэнэцогт сумын Өвгөнжаргалант багийн малчин Дамбын Болормаа


"УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ"-ААР

Баянхонгор сумын тариаланч Самдангийн Оюунсүрэн


“АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН”

Галуут сумын Үнэгт багийн малчин Дорждэрэмийн Түмэн-Өлзий,

Галуут сумын Мандалын багийн малчин Бямбасүрэнгийн Эрдэнэбилэг

Баян-Овоо сумын Уранхайрхан багийн малчин Чимэдцэрэнгийн Чагнаадорж нар  тус тус тодорсон юм. 

Мал аж ахуй, хөдөө аж ахуйн  салбарт олон жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, малынхаа чанарыг сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн, орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан манлай малчид маань УЛСЫН АВАРГЫН алдар цолоо  ийнхүү  дуурсгалаа.