Хүчит 32 бөхийн барилдаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-01-31 21:06:41

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Буян үйлдэгч хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сарын сар шинийн баярт зориулсан хүчит 32 бөхийн барилдаан боллоо.

Хүчин бөхийн барилдааны түрүү бөхөөр Төгрөг сумын харьяат аймгийн Арслан Д.Эрдэнэтулга, үзүүрт Хөхморьт сумын харьяат аймгийн Начин С.Жаргалзаяа нар шалгарав. Харин их шөвөгт Шарга  сумын харьяат аймгийн Начин Б.Төрмөнх, Халиун сумын харьяат аймгийн Начин М.Өгөөдэй нар хүч бяраа үзэж, үзэгч олныг баясгалаа.

Холбоотой мэдээ