Сургалт явуулж, түр ажлын байраар хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-07-21 13:47:06

Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс иргэдэд мэргэжил олгох сургалт явуулахын зэрэгцээ түр ажлын байраар хангахад анхааран ажиллаж байна. Саяхан “Оёдол-Эсгүүр”-ийн сургалт явуулж 25 хүн хамрагдан суралцаж шалгалтаа өгчээ.

Энэхүү сургалтыг “Эверланд” сургалтын төвтэй хамтран зохион байгуулсан байна. Үүний зэрэгцээ “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, Тогооч нарын холбоотой хамтран “Тогооч”-ийн мэргэжил олгох сургалтыг зохион байгуулж мөн 25 хүнийг хамруулан сургалаа. Дарив сумд 34, Жаргалан сумд 15 иргэнийг нийтийг хамарсан ажилд ажиллуулж санхүүжилтийг хийжээ. Есөнбулаг сумд ногоон байгууламжийг сэргээх нийтийг хамарсан ажилд 20 хүнийг хамруулан ажиллаж байна.

                                                                                            Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ