Баяр, амралтын өдрүүдээр хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-02-04 19:02:44

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид баяр, амралтын өдрүүдээр хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалт хийж байна. 

Орон нутгийн замд зорчих иргэд, жолоочийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр 100 км тутамд хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтад алба хаагчид хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж, санамж зөвлөмж өгч байгаа тухай холбогдох газраас мэдээллээ. Алба хаагчдын үүрэг гүйцэтгэлтэд нэгжийн дарга нар хяналт тавьж, удирдлагаар ханган ажиллаж байгаа аж.

Иргэд та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж зорчихыг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраас анхааруулав.

Холбоотой мэдээ