Хятадын теннисчин П.Шуай олимпын тэмцээн үзэж сонирхжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2022-02-08 14:49:40

БЭЭЖИН. /CNN/. Хятадын алдарт теннисчин Пэн Шуай өнөөдөр Хятадын тамирчин Эйлин Гугийн алтан медаль хүртсэн Бээжингийн өвлийн олимпын наадмын эмэгтэйчүүдийн цанын биг-эйр төрлийн тэмцээнийг үзэж сонирхжээ.


Тодруулбал, П.Шуай Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ тэргүүн Томас Бахтай зэрэгцэн сууж тэмцээн үзэж байгаа нь харагджээ. Тэд мөн өнгөрсөн бямба гаргийн орой нүүр нүүрээ харан уулзсан юм.


“ОУОХ-ын тэргүүн цанын биг-эйр төрлийн тэмцээний финалын шатыг үзэж, олон тамирчинтай уулзсан бөгөөд тэдний нэг нь П.Шуай байсан” гэж ОУОХ-ноос “CNN” телевизэд мэдээлсэн байна.


Өнгөрсөн ням гарагт П.Шуай Францын “L'Equipe” спортын цахим хуудсанд ярилцлага өгөх үеэрээ, Хятадын Коммунист намын өндөр албан тушаалтан асны эсрэг бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл гаргаснаа үгүйсгээд, олны нүднээс “огт алга болоогүй” гэдгээ хэлсэн байна.


Мөн хэн нэгний бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээллийг огт хийж байгаагүй хэмээн хэлээд, Төрийн зөвлөлийн Шадар сайд Жан Гаолиг өөрт нь олон жилийн турш бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгасан нийгмийн сүлжээний нийтлэлээ өөрөө устгасан гэдгээ ярьжээ. Өнгөрсөн 11 дүгээр сард гарсан энэ мэдээлэл нь ихээхэн дуулиан дагуулсан юм. 

Холбоотой мэдээ