Тахийн тал руу 4 тахь шилжүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2016-07-21 17:57:11

БОНХАЖЯ Чех улстай хамтран хэрэгжүүлж буй “Зэрлэг адууг эргүүлэн нутагшуулах нь” төслийн хүрээнд өнөөдөр Хустайн нуруунаас Говь Алтай аймгийн нутаг Тахийн тал руу 4 тахь зөөвөрлөв.

Төслийн хүрээнд Чех улс 1992 оноос хойш зургаан удаа 20 гаруй тахь зөөвөрлөн Монголын Хустайн нуруунд нутагшуулж байжээ. Эдгээр тахины дөрвийг нь өнөөдөр Тахийн тал руу зөөвөрлөж буй юм. Үүнд гурван гүү, нэг азарга багтжээ. Хустайн нуруунаас Тахийн тал руу тахь шинээр нутагшуулснаар хооронд нь эвцэлдүүлж, цус ойртолтыг багасгах, үржил селекцийг сайжруулах ач холбогдолтой юм байна. Тээвэрлэлтийн зардлыг Чехийн элчин сайдын яам болон Прага хотын амьтны хүрээлэн гаргасан байна.

Өмнө нь Хустайн наруунаас гурван азаргыг Тахийн тал руу зөөвөрлөж байсан бөгөөд үржил, селекц амжилттай болсон гэдгийн Хустайн байгалийн цогцолборт газрын дарга Ц.Дашпүрэв онцлов.

Монголд тахь эргүүлэн нутагшуулах ажил 1992 онд эхэлсэн бөгөөд анх зургаан тахь оруулж ирсэн бол эдүгээ 500 гаруй болж үржсэн байна. байна. Гадаадын томоохон амьтны хүрээлэнд, хүний халамжид байсан амьтан шууд говийн хатуу, ширүүн уу амьсгалд дасан зохицоход хэцүү тул эхлээд завсрын бүс буюу Хустайн нуруунд байршуулж, дасгадаг аж.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ