Яшар Догугийн нэрэмжит тэмцээн Стамбул хотноо энэ сард болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох Яшар Догугийн нэрэмжит уламжлалт тэмцээн 2 дугаар сарын 24-27-нд Турк улсын Стамбул хотод болно.
Дэлхийн бөхийн нэгдсэн
холбоо /UWW/-ноос тус тэмцээнд оролцох орнуудын урьдчилсан мэдүүлгийг зарлав.
Монголоос эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд З.Занабазар, Б.Мөнх-Эрдэнэ, 65 кг-д
Т.Тулга, 74 кг-д Б.Бямбадорж, З.Сумъяабазар, 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, М.Тэмүүжин,
97 кг-д Ө.Батзул, 125 кг-д М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 50 кг-д Д.Отгонжаргал,
Ц.Намуунцэцэг, 53 кг-д Б.Болортуяа, Б.Хулан, 57 кг-д Х.Болортуяа, 62 кг-д
Б.Хонгорзул, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 76 кг-д Г.Ариунжаргал нарын эрэгтэй 9,
эмэгтэй 8 тамирчин хүчээ сорихоор мэдүүлэгт орсон байна.
Туркийн тэмцээний мэдүүлэгт орсон Монголын эрэгтэй бөхчүүд Иван Ярыгиний Гран при-гийн дараа Красноярсийн бөхийн академид 7 хоног бэлтгэлээ базаагаад, одоо Дагестаны шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийж байна.
Түүнчлэн эрчүүдтэй хамт “Женко” клубийн 2 эмэгтэй
тамирчин олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа, ДАШТ-ий хүрэл медальт
ОУХМ Д.Отгонжаргал нар анх удаа бөхийн өлгий нутаг Дагестаны шилдгүүдтэй хамт
бэлтгэл хийж байгаа юм байна.