УИХ-ын байнгын хороодын дарга нарыг маргааш томилно

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-07-21 21:24:43

УИХ-ын 8 байнгын хороо хуралдаж дарга нарынхаа асуудлыг өнөөдөртөө багтаан хэлэлцэж дууслаа.

Байнгын хорооны дарга нарыг асуудлыг чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх байсан ч хуралдааны товыг цуцлаад байна. Чуулганы маргаашийн хуралдаанд:

Аюулгүй байдал,гадаад бодлогын байнгын хороо - Ж.Энхбаярын

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо - Л.Энх-Амгалангийн

Өргөдлийн байнгын хороо - Д.Сарангэрэлийн

Эдийн засгийн байнгын хороо - Д.Тэрбишдагвын

Төрийн байгуулалтын байнгын хороо - Н.Энхболдын

Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хороо - Ц.Гарамжавын

Төсвийн байнгын хороо - Ч.Хүрэлбаатарын

Хуульзүйн байнгын хороо - Ш.Раднаасэдийн нэрийг оруулж, хэлэлцүүлэхээр болов.

Б.Туул

Холбоотой мэдээ