Хамтын ажиллагааны хороо байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/.
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Х.Баатарсүх болон тэргүүлэгчдийг
хүлээн авч уулзлаа. Уулзалтаар үйлдвэрчний эвлэлийн
холбоо болон салбар салбарын ажилтан, ажиллагсдад тулгамдаж буй асуудлуудыг
сонсож, 2022 онд хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон байна.
Дорнод аймгийн удирдлага
хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг орон нутаг
хэрэгжүүлэхэд бодлогоор дэмжиж ажиллахаа энэ үеэр
илэрхийлж, гурван талт гэрээг үр дүнтэй
хэрэгжүүлэх зорилгоор “Хамтын ажиллагааны хороо” байгуулахаар
болжээ. Түүнчлэн ХАБЭА-н чиглэлд онцгой
анхаарч, сургалт мэдээллийн ажлыг эрчимжүүлэх,
аймагт үйл
ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн аж ахуйн нэгж байгууллагын ажилтан,
ажиллагсдын эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэгт жилд нэгээс хоёр удаа хамруулах, улаан бүсэд ажиллаж буй эмч, сувилагчдын урамшууллыг үргэлжлүүлэн
олгохоор шийдвэрлэжээ.
Гадаадын хөрөнгө
оруулалттай компанид туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй компанийг шударгаар
сонгон шалгаруулж ажиллах, уул
уурхайн салбарт ажиллаж буй монгол ажилчдын цалинг нэмэгдүүлэх шаардлагыг тавихад онцгой анхаарч ҮЭХ-той хамтарна гэв. Орон нутгийн өмчит
байгууллагуудын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сумын Засаг дарга нарт
Үйлдвэрчний эвлэлийн холбоотой нягт хамтарч ажиллахыг үүрэг болгох чиглэлд мөн хамтран ажиллах аж.
“Цахим анги төсөл” болон
“Сургууль, цэцэрлэгийн эмч” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж,
үүний үр дүнд багш
орчин үеийн техник технологийг ашиглан хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулахад
хөрөнгө оруулалт болно гэж үзсэн байна.