Өсвөрийн шатарчдын УАШТ Багануурт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өсвөрийн шатарчдын 2022 оны Монгол Улсын аварга шалгаруурах хөвгүүдийн 53, охидын 47 дахь удаагийн шигшээ тэмцээн энэ оны 4 дүгээр сарын 2-6-нд болж шилдгүүдээ тодруулна.
Багануур дүүрэгт зохион байгуулах тус тэмцээн нь Ерөнхий
боловсролын сурагчдын II улирлын хичээл 7 хоногоор хойшлон хичээллэж буйтай
холбогдуулан уг шийдвэрийг Монголын шатрын холбооноос гаргажээ.