Аймгийн хэмжээнд коронавирусний халдварын тархалтыг “Шар түвшин”-д шилжүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-02-15 16:34:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой комисс энэ сарын 14-ний өдөр ээлжит хуралдаанаа хийж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Үүнд:

1. Аймгийн хэмжээнд коронавирусний халдварын тархалтыг “Шар түвшин”-д, хилийн Цагааннуур авто замын олон улсын боомтын бүс орчмыг “Улбар шар түвшин”-д шилжүүлэв.

2. Хилийн Цагааннуур боомтод халдвар хамгааллын дэглэмийг сахиулж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгов.

3. Боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг энэ сарын 14-ний өдрөөс танхимын хэлбэрээр эхлүүлсэнтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар хамгааллын дэглэм сахиулах, багш, ажилчдыг нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар болов.

4.  Халдвар хамгааллын дэглэм сахиулах үйл ажиллагааг бүх түвшинд хэрэгжүүлж ажиллахыг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудад даалгаж, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, эрсдэлт бүлгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, нэмэлт дархлаажуулалтад хамрагдахыг иргэдэд уриалав.

5. Мал, амьтны гоц халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн хэмжээнд хурдан морины болон тэмээний бүх төрлийн уралдаан, сунгаа, хонжворт сугалаа зохион байгуулахыг хориглов. 

Холбоотой мэдээ