БНХАУ энэ удаагийн өвлийн олимпод хамгийн өндөр амжилтаа үзүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ankhbayar.abr@yahoo.com
2022-02-16 10:55:54

БЭЭЖИН. /Sohu/. БНХАУ-ын баг тамирчид “Бээжин 2022” өвлийн олимпоос зургаан алтан медаль хүртээд байгаа нь түүхэндээ хамгийн өндөр амжилт нь болсон байна.


Мягмар гарагт зохион байгуулагдсан сноубордын харайлтын тэмцээнд БНХАУ-ын тамирчин Су Имин 182.5 оноогоор алтан медаль хүртсэнээр ийнхүү зургаан алтан медальтай болжээ.


Одоогийн байдлаар БНХАУ-ын баг 6 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль аваад байна.


БНХАУ-ын баг тамирчид 2010 оны Ванкуверын өвлийн олимпоос 5 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж байсан нь тус улсын хувьд хамгийн өндөр амжилт байжээ.  

Холбоотой мэдээ