Жэндерийн тэгш байдалд хамгийн ойртсон өвлийн олимп
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Бээжин-2022" өвлийн олимпын XXIV наадамд 2871 тамирчин оролцож байгаагаас 45.7 хувь буюу 1314 нь эмэгтэй тамирчид ур чадвараа сорьж байна.
Энэ үзүүлэлтээрээ “Бээжин-2022” цагаан олимп нь
жэндерийн тэгш байдалд хамгийн ойртсон өвлийн олимп болж байгаагаараа онцлог юм. “Пенчан-2018”
олимпын наадамд оролцогчдын 44 хувь нь эмэгтэй тамирчид байсан юм.
Бээжингийн олимпод эмэгтэй тамирчдын оролцох дараах
төрлүүд шинээр нэмэгдсэн байна. Үүнд:
- Бобслейн эмэгтэй ганцаарчилсан
- Фристайлын эмэгтэйчүүдийн биг эйр
- Фристайлын aerials төрлийн холимог хос
-Трамплины холимог хос
-Сноубордын холимог хос
-Шорт-трекийн холимог хос
Ташрамд сонирхуулахад, энэ удаагийн өвлийн олимпод оролцож буй Эквадор, Косово, Малайз улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа эмэгтэй тамирчид багтжээ.